Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 9-р сарын 1-р арав хоногийн тойм бичвэр
2021 оны 9-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-09-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 9-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 16.9-19.8 градус дулаан, бусад нутгаар 9.9-15.9 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Тооройд 29, Халиун, Бигэр, Алтайд 28, Хөхморьтод 27, Даривт 25, Гуулин, Жаргалан, Тайшир, Төгрөгт 24 градус дулаан, бусад сумуудад 18-23 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цээлд -2, Цогтод -1 градус хүйтэн, Есөнбулаг, Чандманьд 1, Тонхил, Гуулин, Дэлгэр сумуудад 2, бусад сумуудад 1-11 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 24-25 градус дулаан, бусад нутгаар 12-20 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 55, Алтайд 53, Баян-Уул, Бигэр, Даривт 48, Хөхморьт, Жаргалан, Цээлд 46, Бугатад 44, бусад сумуудад 37-41 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Чандмань, Цогт, Цээл, Есөнбулаг сумуудад -1 градус хүйтэн, Гуулинд 0, Тонхил, Тайширт 1 градус дулаан, бусад сумуудад 2-9 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Бигэрт 20.4 мм, Чандманьд 18.6 мм, Эрдэнэд 18.3 мм, Цогтод 16.6 мм, Тооройд 15.2 мм, Төгрөгт 12.5 мм, Даривт 10.6 мм, Тонхилд 9.0 мм, Есөнбулагт 8.9 мм, Цээлд 8.4 мм, Гуулинд 8.0 мм, Бугатад 6.9 мм, Дэлгэрт 6.2 мм, Тайширт 5.7, Алтайд 5.4, Жаргаланд 2.4 мм, Баян-Уулд 1.5 мм хур тунадас орсон байна. Харин Халиун, Хөхморьтод хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 24 м/с, Тонхилд 18 м/с, бусад сумуудад 6-16 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал залаалалт, түрүүлэлтийн үе шат жигдэрч, ихэнх сумуудад цэцэглэлт, үрийн боловсролт, хаталт хагдралтын үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн зуншлагын байдал (2021 оны 9 дүгээр сарын 11-ний байдлаар) 79.0 хувьд буюу Есөнбулаг, Тонхил, Тоорой тосгон, Хөхморьт, Бигэр, Дарив, Гуулин, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Эрдэнэ сумуудад ургамлын ургалт хэвийн буюу сайн, 21.0 хувьд дунд буюу Алтай, Бугат, Шарга, Баян-Уул сумуудын нутгаар ургалт удаашралтай, муу буюу ургамлын ургалт муу гарсан газар байхгүй.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /